МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЧНЭЭ АНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

МУБИС-ИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН ЭЧНЭЭ АНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Магистрын бүртгэл:/Эчнээ ангийн элсэлт/

Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр https://burtgel.msue.edu.mn/  хаягаар бүртгэнэ.

Магистрын хөтөлбөрийн зуны улирлын сургалтын бүртгэл 2021 оны 11 сарын 1-нээс 2021 оны 12 сарын  1-нийг   дуустал явагдана.

Бүртгэл дууссаны дараа 12 сарын 3 -нд бүртгүүлсэн цахим хаягаар хичээлийн хуваарь болон сургалтын талаарх мэдээллийг илгээнэ.

Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.

Суралцах хугацаа: 1,5-2 жил

Нийт судлах кредит: 34-38 /мэргэжлийн онцлогоос шалтгаалаад/

1 кредитийн төлбөр: 112000 төгрөг

Эхний семестрийн  хичээл цахимаар орно.  Хичээллэх хугацаа: 2021 оны 12 сарын 13-наас 2022 оны 2 сарын 11

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

Бакалаврын  дипломын голч дүн 2,7-оос дээш тохиолдолд магистрын хөтөлбөрт шууд элсүүлнэ.

Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ бакалаврын зэрэг хамгаалсан байна.

Элсэгч нь эзэмшсэнээс өөр чиглэлээр магистрын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийн зөрүүг нөхөн үзнэ. Нөхөж үзсэн хичээлийг магистрын хөтөлбөрийн үндсэн багц цагт тооцохгүй.

Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.

•Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/ 2 хувь

•Бакалаврын диплом, хавсралтын хамт

•Бүртгэлийн хураамжийн 30000 төгрөг төлсөн баримт

/ХААН банк 5031749242 код 19/                                                                        

Холбогдох утасны дугаар: 311547

 Цахим хаяг: narmandakhb@msue.edu.mn

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ