Нийтлэг анхаарах зүйлс юу байж болох вэ?

Элсэгчид зохих журмын дагуу бүртгүүлснээр өөрийн оюутны кодыг авах ба уг кодоо ашиглан өөрийн ВЭБ /student.msue.edu.mn/-д нэвтрэх үед “Суралцах гэрээ” хэвлэх эсэх талаар асууна. Оюутан энэ гэрээг хэвлэн авч сайтар уншиж танилцан, зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулан Оюутанд хөгжлийн албаны мэргэжилтэнд өгнө. Үүгээр МУБИС болон таны хоорондох санхүүгийн харьцаа үүснэ.
Оюутнууд өөрт зохиомлоор хүндрэл бий болгохгүйн тулд “МУБИС-ийн Оюутны журам”-тай сайтар танилцаж, ойлгоогүй зүйлээ зөвлөх багш болон Хөтөлбөрийн албаны мэргэжилтнээс асууж тодруулах хэрэгтэй.
Хичээл тухайн хичээлийн жилийн 8-р сарын 3 дахь 7 хоногийн Даваа гаригт эхэлнэ. Төлбөр төлөөгүй оюутны ВЭБ нээгдэхгүй. Төлбөрөө төлж, “сонголт-2” хийж баталгаажуулсан оюутнууд өөрийн зохиосон хуваарийн дагуу хичээлдээ сууна. Хичээлд сууж эхлэхэд хуваарьтай болон сонгосон багштай холбоотой асуудал үүсвэл даруй өөрийн харьяа сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэнд хандана.
Тухайн хичээл нь лекц, семинар, лаборатори, практик (бие даалт) гэсэн бүтэцтэй байна. Өөрөөр хэлбэл: дээрх дарааллын дагуу  0:0:0:0:(0) гэсэн хэлбэртэй бичигдэнэ. Үүнийг зөв ойлгох нь  “Хичээл сонголт-2” хийхэд чухал нөлөөтэй. Тухайн хичээлийн долоо хоногт орох  лекцийн 1 цаг нь 1 кредит, семинар болон лаборатори практикийн 2 цаг нь тус бүр 1 кредит гэж тооцно.
Жишээ нь:  1:2:0:0 байвал  долоо хоногт лекц 1 цаг, семинар 2 цаг орох буюу 2 кредитийн хичээл гэж ойлгоно. Хэрэв  0:2:0:4 гэж байвал лекц байхгүй, семинар 2 цаг, практик 4 цаг орох буюу   3 кредитийн хичээл гэж ойлгоно. 

Хичээл долоо хоногийн 5 өдөр буюу Даваагаас Баасан гаригт 1 хос цаг (90 минут)-аар хичээллэнэ. Хичээлийн цагууд дараах хуваарийн дагуу байх ба оюутан өөрийн сонголтоор тухайн өдрийн цагаа тохируулна.

Жилийн төлбөрийн хэмжээ хэд байх вэ?

Оюутан тус бүрийн төлбөрийн хэмжээ  адилхан байх албагүй. Учир нь тухайн 1 оюутны төлбөр тухайн оюутны сонгосон хичээлийн нийт кредитээс хамаарах бөгөөд тухайн хичээлд зарцуулах зардлаас хамаарч хичээл бүрийн 1 кредитийн төлбөр өөр өөр байна. Оюутныг хичээл сонгох үед хичээл бүрийн ард 1 кредитийн үнэлгээ тавигдсан байна. Оюутны үндсэн төлбөр нь сургалтын төлбөр байх ба бусад төлбөр хураамж төлөхгүй.

Улиралд хэдэн кредитийн хичээл сонгож болох вэ?

Оюутан нэг улиралд доод тал нь 10 кредит, дээд тал нь 21 кредитийн хичээл сонгон судалж болно.

Өөр ямар нэг нэмэлт төлбөр төлөхгүй юу?

Оюутан хичээлдээ хангалтгүй дүн үзүүлсэн буюу дүнгээ ахиулах зорилгоор дахин судлах тохиолдолд зохих төлбөр гарна. Мөн тогтоосон хугацаанд цахимаар сонголтоо хийгээгүйгээс болж Хөтөлбөрийн албанд хандаж хичээл сонголт хийлгэх тохиолдолд үйлчилгээний төлбөр төлнө.

Өвлийн болон хаврын улиралд шинээр судлах хичээлийн захиалгыг өмнөх улирал дуусахаас 2 долоо хоногийн өмнө, үнэлгээгээ ахиулах бол дахин судлах хүсэлтээ улирлын дүн гарсны дараах 7 хоногт багтаан бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албанд ирүүлнэ.
Оюутан 61 болон түүнээс дээш үнэлгээ авсан хичээлийнхээ үнэлгээг ахиулах зорилгоор дахин судлах тохиолдолд, өмнөх үнэлгээг хөтөлбөрийн албанд бичгээр мэдэгдэн “R” болгож, сургалтын мэдээллийн санд тэмдэглэгээ хийлгэнэ. Дахин судлах хичээлийн  зохицуулалтыг Сургалтын журмын 4.8 дугаар зүйл, заалтыг баримтлан хийнэ.
Дахин судлах тохиолдолд тухайн хичээлийн кредитийн төлбөрийг бүрэн төлсөн байна.
Оюутан улирлын эцэст өөрийн ВЭБ рүү нэвтэрч дүнгээ харахын тулд тухайн хичээлийн “дүн үзэх” хэсэгт дарж гарч ирэх тухайн хичээлийг заасан багшийн талаарх “Сэтгэл ханамжийн судалгаа”-г бөглөснөөр дүн гарч ирнэ.
Тухайн улирлын хичээл эхлээд 4 долоо хоног өнгөрөхөд сонгосон хичээлдээ  суугаагүй бол тухайн хичээлийн кредитийн төлбөрийн 75 хувийг дараагийн улирлын төлбөрт шилжүүлэн тооцно. 5 долоо хоног өнгөрсөн бол тухайн хичээлийн кредитийн төлбөрийг дараагийн улиралд шилжүүлэн тооцохгүй ба буцаан олгохгүй.
Оюутны сурлагын чанарыг улирал бүрийн эцсийн болон нийт суралцсан хугацааны голч дүн / голч оноо/-гээр тодорхойлно. Голч дүн гэдэг нь хичээл бүрт оюутны авсан оноог кредитээр нь үржүүлж хооронд нь нэмээд нийт  кредитийн нийлбэрт хуваасан дундаж юм.
Хувьчилсан оноо, үсгээр илтгэсэн дүн, тоогоор илтгэсэн голч дүнгийн хоорондын холбоо дараах хамааралтай байна. Үүнд:

Хувьчилсан оноо Үсгээр илтгэсэн дүн Тоогоор илтгэсэн голч дүн 
98-100 A+ 4.3 
94-97 4.0 
91-93 A- 3.7 
88-90 B+ 3.3 
84-87 3.0 
81-83 B- 2.7 
78-80 C+ 2.3 
74-77 2.0 
71-73 C- 1.7 
68-70 D+ 1.3 
64-67 1.0 
61-63 D- 0.7 
30-60 
0-29 W голч тооцохгүй W голч тооцохгүй W голч тооцохгүй 

Тухайн улирлын сургалтын төлбөрөө төлөөгүй оюутны нэр хичээл заасан багшийн ВЭБ дээр гарч ирэхгүй тул дүнг мэдээллийн санд оруулах боломжгүй. Төлбөрөө бүрэн төлсний дараа дүнгээ өөрийн ВЭБ-д оруулах, төлбөрийн дутуугаас болж хийж амжаагүй хичээл сонголтоо нөхөж хийлгэхийн тулд бүрэлдэхүүний сургуулийнхаа хөтөлбөрийн албаны мэргэжилтэнд хандах бөгөөд үүнд  нэмэлт үйлчилгээний төлбөр төлнө.
Сургалтын нэгдсэн хуанлид заасан "Хичээл сонголт-2" хийгдсэнээс хойш шилжүүлэн суралцуулахгүй.

    Чөлөөг хэрхэн авах вэ?

Оюутан нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авч болно.
1-2 цагийн чөлөөг тухайн хичээл зааж буй багшид, 1-3 хоногийн чөлөөг тэнхимийн эрхлэгчид, онцгой тохиолдолд 4-30 хоногийн чөлөөг бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны даргад бичгээр хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.
Хэрэв 1-2 улирлын чөлөө хүсэх бол бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны дарга шийдвэрлэж, тухайн сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна. Чөлөөний хүсэлтийг баталгаажуулаагүй тохиолдолд хичээл тасалсанд тооцож, Сургалтын журмын 4.11 дүгээр зүйл, заалтуудын дагуу шийдвэрлэнэ.
Чөлөөний хугацааг дуусгавар болгох, үргэлжүүлэн суралцах зэрэг бусад харилцаанд сургалтын журмын 4.2 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг мөрдөнө.
Жилийн чөлөөтэй оюутан чөлөөтэй байх хугацаандаа өмнөх F болон W үнэлгээтэй  хичээлээ дахин сонгож судлаж болно.
Жилийн чөлөө авсан оюутны төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, үндэсний тэтгэлгийг түр хугацаагаар зогсоож, холбогдох материалыг төрийн санд хүргүүлнэ.
Жилийн чөлөөнөөс ирж байгаа оюутан нь улирлын эхэнд хичээл сонголт-2  дуусахаас өмнө бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албанд хандаж, тухайн улиралд судлах хичээлүүдээ сонгоно. Чөлөөний хугацаа дууссан бол үргэлжлүүлэн суралцуулах тушаалыг бүрэлдэхүүний сургуулийн захирал улирлын эхний 7 хоногт багтаан гаргана.

Дараах тохиолдлуудад сургуулиас чөлөөлнө. Үүнд:

Суралцагч өөрийн хүсэлтээр
 МУБИС-ийн дүрэм, журмыг ноцтой зөрчсөн;
Суралцах гэрээ зөрчсөн;
Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх, бусад сургуульд шилжин суралцах бол захирлын тушаалаар шийдвэрлэж, гадаад оюутан бол БСШУЯ,    ИШХЕГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийг цуцлуулж, үүнтэй холбогдон гарах зардлыг өөрөөр нь төлүүлнэ.
Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдвөл суралцаагүй хугацааны үлдсэн сургалтын төлбөрийг зохих журмын дагуу буцааж олгоно.

Оюутны эрдэм шинжилгээний хурал:

Оюутны эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, зохицуулалтыг тэнхим, төвүүд гүйцэтгэнэ.
Оюутны эрдэм шинжилгээний ажлыг шинжлэх ухаан технологийн төсөл, сэдэв, мэргэжлийн тэнхим, төв, лаборатори, сургалт, туршилтын нэгж зэргийг түшиглэн төлөвлөж гүйцэтгэх ба нэгдсэн бүртгэл, хяналт, зохицуулалтыг тэнхимийн эрхлэгч хариуцан ажиллана.
Бүрэлдэхүүний сургуулийн хэмжээнд гүйцэтгэх оюутны эрдэм шинжилгээний ажлын сэдвийг мэргэжлийн тэнхим бүрээр жил бүрийн 10 сарын эхний хагаст багтаан гаргаж оюутнаар сонголт хийлгэнэ. Оюутны сонгосон сэдвээр судалгаа явуулах арга зүйг тухайн тэнхимийн хурлаар хэлэлцэж батална.
Оюутны эрдэм шинжилгээний ажлыг дараах хэлбэрээр зохион байгуулж болно. Үүнд:
а. сургуулиас гүйцэтгэж байгаа төсөл, суурь судалгааны ажил, гэрээт ажилд оролцуулах;
б. судалгаа шинжилгээний дугуйланд  батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээллэх,
в. мэргэжлийн тэнхим, салбараас баталсан арга зүйн дагуу лабораторийн болон хээрийн туршилт гүйцэтгэх;
г. судалгааны ажлын үр дүнгээр МУБИС, мэргэжлийн болон олон нийтийн бусад байгууллагаас зарласан эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлэх;
д. төгсөлтийн ажлын хүрээнд туршилт, судалгааны ажил гүйцэтгэж хамгаалах;
е. мэргэжлийн тэнхим, нэгжээс баталсан сэдвээр шинжлэх ухааны мэдээлэл хайх, цуглуулах, боловсруулах, дүгнэлт хийх зэргээр гүйцэтгэх ажил орно.
Оюутны эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг бүрэлдэхүүний сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, тайланг Эрдэм шинжилгээ, инновацийн албанд ирүүлэн зохих шийдвэр гаргуулан ажиллана.
Ихсургуулийн хэмжээний оюутны эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэлүүдээс шилдэгийг нь 1, 2, 3-р байранд шалгаруулж  дараах байдлаар урамшуулна.

1-р      байрнэг, 3 кредитийн тэтгэлэгтэй тэнцэх мөнгөн шагнал
2-р      байрнэг, 2 кредитийн тэтгэлэгтэй тэнцэх мөнгөн шагнал
3-р       байрхоёр, 1 кредитийн тэтгэлэгтэй тэнцэх мөнгөн шагналаар

шагнаж урамшуулна. Урамшууллын  хэмжээг магистрантад 1.4, докторантад 1.8 гэсэн итгэлцүүрээр тооцож олгоно. Энэ тохиолдолд кредитийн тэтгэлэг давхардуулан олгохгүй.

Оюутны урамшлуулал, тэтгэлэг, хөнгөлөлт.
"Захирлын нэрэмжит батламж"-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд:
сургуулийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй
нэг улиралд судалсан кредитийн тоо 15-аас дээш
улирлын үнэлгээний голч дүн 3.7 болон түүнээс дээш байна.
Батламжийг 3 улирал дараалан авсан оюутны тухайн жилийн сургалтын төлбөрийг 20 хувиар хөнгөлнө.
"Захирлын нэрэмжит тэтгэлэг"-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд:
4 ба  түүнээс дээш улирал дараалан 3.7 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан
сургуулийн дүрэм, дотоод журам болон  суралцах гэрээгээ зөрчөөгүй
их дээд сургуулиудын болон олон улсын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байр эзэлсэн
урлаг, спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгойлох амжилт гаргасан
“Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг бүрэлдэхүүний сургуулийн захирлын тодорхойлолтыг үндэслэн хичээлийн жилд нэг удаа 10хүртэл оюутанд олгоно. 
Тэтгэлгийн хэмжээ нь тухайн жилийн оюутны сургалтын суурь төлбөрийн  50 хувьтай тэнцэх хэмжээний байх ба түүнийг батламж дагалдана. 



Б. МУБИС-ИЙН ШИЛДЭГ ОЮУТАН 




7.1.        МУБИС-ийн нэрийн өмнөөс олон улс, улс, бүс нутаг, их дээд сургуулиудын дунд зохиогдож байгаа эрдэм шинжилгээний хурал, олимпиад, спорт, урлагийн уралдаан тэмцээн, наадмуудад холбогдох нэгж, сургууль, захирлын зөвшөөрлийн дагуу амжилттай оролцож эхний гурван байрт шалгарсан, оюутнуудын сайн дурын болон мэргэжлийн клубийн үйл ажиллагаанд оролцсон байдлыг тусгай удирдамжийн дагуу үнэлэн МУБИС-ийн шилдэг оюутнаар өргөмжлөн урамшуулна (Тэмцээн, уралдааны нэр төрлийг давхцуулан олгохгүй).
7.2.        МУБИС-ийн шилдэг оюутныг хичээлийн жил бүр бүрэлдэхүүний сургуулиудаас ирүүлсэн тодорхойлтыг үндэслэн шалгаруулна.
7.3.        Бүрэлдэхүүний сургууль бүр сурлагын өндөр амжилт гаргасан, мөн олон улс, улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд онцгой амжилт гаргасан оюутныг  шилдэг оюутанд өргөмжилнө.



Б. ОЮУТАНД ОЛГОХ КРЕДИТИЙН ТЭТГЭЛЭГ



7.4.        МУБИС-ийн болон бүрэлдэхүүний сургуулийн шилдэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээг кредитээр тогтоож, түүнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрөөс чөлөөлөх урамшууллыг кредитийн  тэтгэлэг гэнэ. (Тэтгэлэг нь тухайн жилийн кредитийн суурь үнэлгээгээр тооцно)
7.5.        Эрдэм шинжилгээний хурал, олимпиадад эхний 3 байртшалгарсан оюутанд кредитийн дараах тэтгэлэг олгоно. Үүнд:

Бүрэлдэхүүний сургуулийн эрдэм шинжилгээний хурал, олимпиад 1 хүртэл кредит
МУБИС-ийн эрдэм шинжилгээний хурал, чуулган, олимпиад 2 хүртэл кредит
Үндэсний хэмжээнийсургуулийн  эрдэм шинжилгээний хурал, чуулган, олимпиад 3 хүртэл кредит
Олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулган, олимпиад 4 хүртэл кредит
7.6.        Мэргэжлийн уралдаан, тэмцээнд оролцож эхний 3 байртшалгарсан оюутанд кредитийн дараах тэтгэлэг олгоно. Үүнд:
Бүрэлдэхүүний сургуулийн хэмжээнд зохиогдсон уралдаан тэмцээн 1 хүртэл кредит
МУБИС-ийн хэмжээний уралдаан тэмцээн 2 хүртэл кредит
Үндэмний хэмжээний сургуулийн хэмжээний уралдаан тэмцээн 3 хүртэл кредит
Олон улсын хэмжээний уралдаан, тэмцээн 4 хүртэл кредит
7.7.        Урлаг, спорт, техник, технологийн уралдаан, тэмцээнд оролцож эхний 3 байрт шалгарсан оюутанд дараах кредитийн тэтгэлэг олгоно. Үүнд:
Бүсийн тэмцээн 1 хүртэл кредит
Үндэсний хэмжээнийсургуулийн  уралдаан, тэмцээн 2 хүртэл кредит
Улсын чанартай уралдаан, тэмцээн 3 хүртэл кредит
Олон улсын хэмжээний тэмцээн 4 хүртэл кредит
7.8.        МУБИС-ийн сайн дурын болон мэргэжлийн клубийн үйл ажиллагааг дэмжих үүднээс их сургуулийн хэмжээнд зохион байгууллагддаг нэгдсэн арга хэмжээ, олон нийтийн үйл ажиллагаанд  тогтмол, идэвхи зүтгэлтэй оролцдог оюутанд ажлын үр дүнг нь харгалзан улиралд нэг удаа Оюутны хөгжлийн албаны даргын тодорхойлолтоор дараах урамшууллыг олгоно. Үүнд: 
Сайн дурын болон мэргэжлийн клубийн ахлагчид 1 хүртэл кредит
Клуб-д хичээл заадаг оюутан бүрт 1 хүртэл кредит
7.9.        МУБИС-ийн болон бүрэлдэхүүний сургуулийн хамт олны дунд нэр хүндтэй, шилдэг оюутанд тухайн сургуулийн захирлын нэрэмжит кредитийн урамшууллыг давхцуулахгүйгээр олгоно (Бүрэлдэхүүний сургуулиуд нь улирлын үнэлгээний голч дүнгийн минимумийг оюутны сурлагын амжилтаас хамааруулан дээшлүүлэн тогтоож болно). Үүнд: 
2 улирал дараалан 3.7-с дээш үнэлгээний голч дүнтэй суралцсан – 2 кредит
3 улирал дараалан 3.7-с дээш үнэлгээний голч дүнтэй суралцсан 4 кредит
7.10.     МУБИС-ийн Оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд, оюутны байрны зөвлөлийн дарга болон гишүүд, бүрэлдэхүүний сургуулийн Оюутны зөвлөлийн дэд дарга, нарийн бичгийн дарга нарт ажлын үр дүнгээс хамааруулан улиралд нэг удаа олгоно. Үүнд: 

Оюутны холбооны тэргүүн, дэд тэргүүн, ерөнхий нарийн бичгийн даргад - 3 хүртэл кредит
Бүрэлдэхүүний сургуулийн Оюутны зөвлөлийн дарга, гүйцэтгэх хорооны гишүүнд – 2 хүртэл кредит
Бүрэлдэхүүний сургуулийн Оюутны зөвлөлийн дэд дарга, нарийн бичгийн дарга, Оюутны байрны зөвлөлийн даргад 1 хүртэл кредит
7.11.     Кредитийн тэтгэлэгт хамрагдах оюутныг Оюутны хөгжлийн алба, Оюутны холбооноос хамтран тодорхойлж, холбогдох дэд захирал  баталгаажуулснаар урамшуулал олгоно. 
7.12.     МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн захирлын нэрэмжит кредитийн урамшуулал олгох оюутныг  тухайн сургуулийн хөтөлбөрийн албаны дарга тодорхойлж, захирлын зөвлөлөөр хэлэлцэн баталгаажуулж, урамшууллыг улирал бүрийн эхэнд олгоно. 
7.13.     МУБИС-ийн Оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд, оюутны байрны зөвлөлийн дарга болон гишүүд, бүрэлдэхүүний сургуулийн Оюутны зөвлөлийн дэд дарга, нарийн бичгийн дарга нарт урамшуулалыг дараах байдлаар олгоно. Үүнд: 
МУБИС-ийн Оюутны холбооны тэргүүний урамшууллыг Оюутны хөгжлийн албаны даргын тодорхойлолтыг үндэслэн Сургалт эрхэлсэн дэд захирлын баталгаажуулснаар улиралд 1 удаа олгоно.
Оюутны Холбооны дэд тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх хорооны гишүүдийн урамшууллыг Оюутны холбооны тэргүүн болон Оюутны хөгжлийн албаны даргын тодорхойлолтыг үндэслэн Сургалт эрхэлсэн дэд захирлын баталгаажуулснаар улиралд 1 удаа олгоно.
Бүрэлдэхүүний сургуулийн Оюутны зөвлөлийн дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга нарын урамшууллыг Оюутны холбооны тэргүүний тодорхойлолтыг үндэслэн тухайн сургуулийн хөтөлбөрийн албаны дарга хянаж, захирал баталгаажуулснаар улиралд 1 удаа олгоно.
Оюутны байрны зөвлөлийн даргын урамшууллыг Оюутны холбооны тэргүүний тодорхойлтыг үндэслэн тухайн байрны эрхлэгч хянаж, холбогдох сургуулийн захирал баталгаажуулснаар улиралд 1 удаа олгоно.
7.21Бакалаврын сургалтыг 3.7 болон түүнээс дээш голч дүнтэй дүүргэж төгссөн оюутанд магистрын сургалтын төлбөрөөс суралцах хугацаанд 15 хүртэл хувийн хөнгөлөлт эдэлнэ. Хөнгөлөлтийн хэмжээ болон хугацааг Сургалтын журмын 6,3,3 заалтаар зохицуулна.