Хөрвөх хөтөлбөр болон үндсэн хөтөлбөрт элсэгчдийн анхааралд
I. БАГШ БОЛОВСРОЛЫН ХӨРВӨХ ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ
1.1 Багш бус мэргэжлээс багшид хөрвөх
Элсэгчдэд тавих шаардлага:
Тухайн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй байх /физикчээс физикийн багшид, математикчаас математикийн багшид хөрвөх г.м/
Мэргэжлийн хичээлийн дүйцүүлсэн кредит нь мэргэжлийн хичээлийн нийт кредитийн 50%-иас дээш байх
Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2.5 болон түүнээс дээш байх
1.2 Мэргэжлийн өөр чиглэлээр багшаас багшид хөрвөх
Элсэгчдэд тавих шаардлага:
Багш боловсролын бакалаврын зэрэгтэй
Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2.5 болон түүнээс дээш байх
II. БАГШ БОЛОВСРОЛЫН ҮНДСЭН ХӨТӨЛБӨРТ ШУУД ЭЛСЭХ
Элсэгчдэд тавих шаардлага:
Бакалаврын зэрэгтэй
Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2.5 болон түүнээс дээш байх
Тодорхой чиглэл/мэргэжлээр хөрвөх хүсэлт гаргасан хүмүүсийн өргөдлийг улирал тус бүр эхлэхээс 10 хоногийн (15-25/VIII; 15-25/XII) өмнө жилд 2 удаа тухайн бүрэлдэхүүний сургуулийн Хөтөлбөрийн алба хүлээж авч бүртгэнэ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Бакалаврын диплом /эх хувь болон баталгаажуулсан хуулбар/
Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
Цээж зураг /3 хувь/
Ажлын газрын тодорхойлолт
Өргөдөл