МУБИС-ийн хичээлийн болон оюутны дотуур байранд сантехникийн слесарь хийх байнгын ажлын байранд урьж байна
Ажлын байрны нэр: Сантехникийн слесарь (үндсэн)
Бүртгэл: 2022 оны 01 дүгээр сарын 10,-ныг дуустал МУБИС-ийн 1-р байрны /хуучнаар А байрны/ 112 тоотод явагдана.
Холбоо барих: Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн алба утас:77775115 /1046/
Гүйцэтгэх чиг үүрэг:
Хичээлийн болон оюутны байруудын халаалт, сантехникийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн өдөр тутмын засвар үйлчилгээг хийх, доголдлыг шуурхай арилгах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж ажиллах;
Тавигдах шаардлага:
- Хариуцлагатай, шуурхай байх.
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх.
- Ажлыг түргэн шуурхай гүйцэтгэдэг байх.
- Бие болон сэтгэцийн хувьд ажил гүйцэтгэх чадвартай байх.
- Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
- Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх.
- 18-35 хүртэлх настай
Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
2. Боловсролын баримт бичгийн баталгаажуулсан хуулбар
3. Төрийн албан хаагчийн анкет
4. Ажил байдлын тодорхойлолт
5. Иргэний үнэмлэхний хуулбар
6. Цээж зураг 3 хувь /3*4/
Мэргэжлийн чиглэл: Сантехникч
Үйлчлэгчийн тоо: 1
Тавигдах тусгай шаардлага:
- Боловсрол: Мэргэжлийн болон тусгай дунд
- Мэргэжил: Сантехникч
- Мэргэшил: III-аас доошгүй зэрэгтэй байх
Сантехникийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
МУБИС-ийн захиргаа