НЭМЭЛТ СУРГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ 

Хувь хүнд суралцаж байгаа болон эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр давхар мэргэшин суралцах, өөрийн хэрэгцээ сонирхлынхоо дагуу суралцах  авъяасаа нээн илрүүлж хөгжүүлэхэд сургалтыг нэмэлт сургалт гэнэ.

СУРГАЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ

  • Мэргэжлийн чиглэлээр болон сонирхолоороо суралцах боломж нээх, боловсролыг дэмжиж, хамтран суралцах
  • Өөрийн авьяас, чадвараа нээн илрүүлэх, хөгжүүлэх
  • Багшлахуйд суралцах,  мэдлэгээ хэрэглээ болгох, арга туршлага хуримтлуулах

ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ ХААШАА ХАНДАХ ВЭ

Сургалтын бүртгэх зарлагдсан хугацаанд бүртгэх утсаар холбогдон сургалтын төлбөрийг төлсөн баримтаа өгсөнөөр бүртгэл баталгаажина. Мөн МУБИС-ийн 1-р байрны 108 тоотод хандан бүртгүүлж болно.

ХЭРХИН БАТАЛГААЖУУЛАХ ВЭ

Сургалтын цагийг бүрэн гүйцэт судлан, суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагыг сургалт явуулсан багш  үнэлэн суралцаж төгссөнийг батламжилсан гэрчилгээ /сертификат/ олгох болон бакалаврын дипломд бичиж баталгаажуулна.  

ТӨЛБӨРӨӨ ХЭРХЭН ТӨЛӨХ ВЭ

Бүрэлдэхүүний сургуулийн дансанд төлбөр хийхдээ гүйлгээний утга гэсэн хэсэгт  өөрийн  оюутны регистрийн дугаар + сургалтын код + гүйлгээний утга /но-нэмэлт орлого/ + утасны дугаар зэргийг  заавал бичнэ.