МУБИС-ийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн үр дүнд МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба 2014 оны 08 дугаар сарын 18-нд байгуулагджээ. Тус алба нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын нэгдсэн бодлого боловсруулж, багш, оюутны эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, эрдмийн бүтээл туурвих ажлыг дэмжих, эрдмийн цолтой багш, ажилтны хувийг нэмэгдүүлэх, дотоод, гадаадын хамтын ажиллагаа харилцаа холбоог өргөжүүлэх хүрээлэн, номын сан, төвүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулах, антрепренёршип боловсрол болон судалгааны шинэ чиглэлийг хөгжүүлэх зэрэг ажлыг  аргазүйн нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган ажиллаж байна.

Түүнчлэн шинэ мэдлэгийг бий болгох, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн төсөл хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бүрэлдэхүүн сургуулиудад хэрэгжүүлэх, бакалавр, магистрант, докторантуудын мэргэжлийн хичээлийн сургалтыг тэдний судалгааны ажилтай уялдуулах, практикт дэвшигдэж буй тулгамдсан асуудалд судалгааны ажлыг чиглүүлэх, үүднээс суралцагсдын дунд жил бүр эрдэм шинжилгээний бага хурал, магистрант, докторантуудын их семинар, хэлэлцүүлэг явуулах ажлыг төлөвлөн, зохион байгуулж байна.

          Шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, судалгааны үндсэн чиглэлийн хүрээнд нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан бакалавр, магистр, докторын дипломын ажлыг удирдах профессор багш, судлаачдын сэдэв, чиглэлийн мэдээллийн санг цаг тухайд нь шинэчлэн мөрдөж байна. Эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн чанарыг дээшлүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахын зэрэгцээ сэтгүүлд олон улсын эрхтэй болгож, нэгдсэн стандарттай болгох ажлыг зохион байгуулж ирлээ.

МУБИС-ийн бүрэлдэхүүн сургууль дахь эрдмийн зэрэг, цолтой багш нарын тоо жилээс жилд нэмэгдэж, эрдэмжилтийн түвшин дээшилсээр байна. МУБИС-д 100 хувь эрдмийн зэрэг цолтой тэнхимүүд үйл ажиллагаа явуулж байгаа нь бахдууштай.  1990 онд профессор багш нарын 20 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой байсан бол 2018 онд 48 % нь эрдмийн зэрэг, цолтой болжээ.

Цаашид судалгаа, шинжилгээний ажлын чанарыг олон улсын түвшинд хүргэхийн тулд бид гадаад харилцаагаа өргөжүүлж, гадаадын их сургууль, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж,  эрдэм шинжилгээний бүтээл туурвих, хурал семинар зохион байгуулах зэргээр үйл ажиллагааг улам өргөжүүлэн ажиллаж байна. 


№ Албан тушаал   Нэр  Холбогдох утас  Өрөөний дугаарИ-мэйл
1Дэд захиралД.Наранцэцэг77775115-10031-р байр 207donarantsetseg@gmail.com
2ДаргаЯ.Шийлэгмаа  77775115-10291-р байр 202  shiilegmaa@msue.edu.mn 
3Номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн77775115-107712-байр 401baatarsuren.j@msue.edu.mn
5ДаргаЯ.Шийлэгмаа  976-11-321902 1-р байр 202  shiilegmaa@msue.edu.mn 
Мэргэжилтэн  Ж.Дуламсүрэн   976-11-321902 1-р байр 227   dulamsuren@msue.edu.mn 
7Мэргэжилтэн Д.Наранжаргал976-11-321902 1-р байр 227naranjargal@msue.edu.mn 
8Эрдэмтэн нарийн бичгийн даргаС.Энхжин  77773443-15361-р байр 311enkhjin@msue.edu.mn

И-мэйл: research@msue.edu.mn